top of page

Сонгодог болон орчин үеийн хэв маягийн хослол Неоклассик интерьер

Updated: Apr 7, 2022

"Танд хөнгөхөн, дэгжин, сонгодог өнгө төрх таалагддаг бол өөрийн амьдралын онцлогт тааруулан тохирох интерьерийн элементүүдийг шингээсэн нео классик загварыг сонгоорой".

• Classic and modern style

• Usage: Apartment

• Date: 2022

• Location: Ulaanbaatar, Mongolia


Үүдний хэсгээсээ эхлэн классик болон сонгодог хэв маяг дээр суурилсан эмх цэгцтэй, тэгш хуваалт бүхий хар өнгийн матт шүүгээ болон алтлаг өнгийн чимэглэл мөн ихэмсэг хэр нь тайван байдлыг өөртөө шингээсэн ханын өнгөний зохицол нь таны гэрийн интерьерийг хамгийн эхэнд илтгэн харуулна.

Ханын чимэглэл болон уран зураг өлгөх шаардлагагүйгээр сонгодог хэв маягийн гоёлын хүрээ бүхий хийцлэлтэй цайвар цагаан өнгийн хана нь илүү тансаг сэтгэгдлийг төрүүлэхүйц тав тухтай орчин танд бүрдүүлж өгнө.

Уг шийдлийн онцлог нь өрөө бүхэлдээ хүнд өнгөний элементүүдийг багтаасан хэдий ч байгалийн гэрлийн шууд тусгалыг халхлахгүйгээр буйдангийн түшлэгийн хэмжээ цонхны доод ирмэгтэй тэнцэж өгснөөр нарны гэрэл таны интерьерийг илүү тодотгож тайван цэлгэр харагдуулна.

Эзэгтэй нарт гэрийн хамгийн чухал хэсэг бол гал тогооны өрөө байдаг. Хоолоо бэлтгэх зуураа зочны өрөөний буйдан дээр тухлах үрсээ харах боломжтой сонирхолтой шийдлийг уг төсөлд тусгаж өгсөн юм. Мөн хооллох хэсэг байгалийн гэрэл сайтай бол хүнд өнгө сонгохоос айх хэрэггүй бөгөөд загварлаг дэгжин тавилга, алтлаг өнгийн элементүүд, өнгө гэрлийн төгс зохицол нь Неоклассик хэв маягийг бүрдүүлж өгнө.

"Гоёмсог болор шилэн эдлэлүүд таны гал тогоог илүүтэй чимж өгдөг тул далд хадгалах нь тохиромжгүй харин байгалийн гэрэл тусахуйц шилэн нүүртэй шүүгээнд байршуулж өгснөөр өөрийн үнэ цэнийг илэрхийлэх бүрэн боломжтой".


Хоосон хана бүрд ханын чимэглэл эсвэл ямар нэг тавилга тавьж өгөх нь төдийлөн оновчтой сонголт биш тул тэрхүү ханыг илүүтэй таазнаас шал хүртэл өнгөний зохицлыг бүрэн нийцүүлж өгснөөр хана нь өөрөө гэрийн тань нэгээхэн чимэг болж өгнө.

Унтлагын өрөөнд матт ногоон өнгийг оруулж өгснөөр тайван, дулаан мэдрэмж төрүүлж өгнө. Мөн бусад өрөөнүүдийн интерьер хэв маяг хоорондоо зохицож аль ч өрөөнд орсон нэгэн цул мэт харагдах хэрэгтэй. Өрөөний тааз уужим бол ямар ч төрлийн гэрлийн бүрхүүл зохимжтой хэдий ч хэмжээг нь ихэсгэж, багасгаж болдог, тусгал нь хүний нүдэнд зөөлөн таатай мэдрэмж төрүүлэхүйц байх хэрэгтэй.


Хүүхдийн өрөөнд гэгээлэг дулаан өнгө сонгосон нь өөдрөг, хүсэл тэмүүлэл мэдрүүлэх болно. Таны хүүхэд саяхан өөрийн гэсэн орон зайтай болсон бол түүний өрөөнд гэр бүлийн зургаа байршуулах нь аюулгүй, тайван мэдрэмж төрүүлнэ. Хүүхдийн өрөөний хувьд оюуны болон биеийн хөгжлийн онцлогт нь тохирсон орчин бүрдүүлэх нь хамгаас чухал. Миний хүүхэд удахгүй том болчих юм чинь гэсэн сэтгэхүйгээр бүү хандаарай. Учир нь таны хүүхдэд насны онцлогт нь тааруулж бэлдсэн, чөлөөтэй сэтгэх орон зай л хамгийн үр өгөөжтэй.



 
 
 

Comments


© 2022 СТУДИО ЛОФТ ХХК

Утас

7717-0550,

8804-4488

Хаяг

​УБ, Сүхбаатар Дүүрэг, 2-р хороо, Шинэ Төгөл Хотхон, Д-1

И-мэйл

bottom of page