top of page

Эклектик интерьер дизайныг таны гэрт цогцлоох нь

Updated: Sep 27, 2023

Таны дотоод ертөнцийг эрх чөлөөтэй, сахилгагүй, хил хязгааргүйгээр илтгэн харуулж чадах хэв маяг бол Эклектик интерьер дизайн /Eclectic interior design/ юм.

Эклектик интерьер дизайнаас та нэг дор хэд хэдэн дизайны хэв маяг, урсгал, өөр өөр цаг үеийн тавилга, чимэглэлийг харж болно. "Эклектикизм" гэдэг нэр нь "сонгосон" гэсэн утгатай грек хэлний "eklektikos" гэсэн үгнээс гаралтай. Эклектик дизайн нь анх 18-р зуунд Европын архитекторууд сонгодог хэв маягийг хадгалахын зэрэгцээ өвөрмөц загвар гаргах арга хэрэгсэл болгон ашиглаж эцэст нь архитектурын хэв маягаас интерьер дизайны урсгал руу хувирав.

Хуучин ба шинэ үеийн загварын хослол. Энэхүү хэв маяг нь минималист гэхээс илүүтэй максималист руу хөтөлдөг бөгөөд өрөөнд байгаа өөр өөр хэв маяг, цаг үеийн дизайн нь нэгдмэл гоо зүйг бий болгож чаддаг. Эртний зүүн өмнөд азийн ваши цаасан бүрхүүлтэй гэрэл доор орчин үеийн бөмбөгөн хөлтэй кофены ширээ, 20-р зууны хар, цагаан шоон өнгийн хивс, 1970-аад онд алдартай байсан ч сүүлийн жилүүдэд илүүтэй тренд болж буй долгионтой хүрээтэй толь зэрэг хуучин ба шинэ үеийн загварын хослол нь Эклектик хэв маягийн суурь юм.

Шийдэмгий өнгө төрх. Өнгө нь зөвхөн орчны үзэгдэх мэдрэмжээс гадна өдөр тутмын сэтгэл хөдлөл, амьдралын хэв маягт нөлөө үзүүлж янз бүрийн хариу урвалыг өдөөдөг. Гэхдээ эдгээр хариу урвал нь тухайн хүний нийгэмшил, соёл, хувийн туршлага зэрэг хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно. Та өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэх, эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлэх тохирох өнгийг олсон бол тухайн өнгө хурц тод, байгалийн зөөлөн эсэхээс үл хамааран өрөөний хэмжээ, нарны гэрлийн тусгал, ерөнхий гэрэлтүүлэг зэргийг тооцоолж өрөөг бүхэлд нь будах уу? эсвэл хувааж, жижиг деталиуд нэмж хослуулан эффект үүсгэх эсэхийг шийдээрэй.

Уур амьсгал. Эклектик хэв маягт шинэ, хуучин цаг үеийн тавилга, эд хэрэгслээс гадна уур амьсгалыг хослуулж болох ба XVI зууны Японы цайны ёслолоос гаралтай Ваби-Саби буюу төгс бус байдлыг илүүд үзэх урсгалыг унтлагын өрөөндөө шингээж илүүтэй гүн амар амгаланг мэдэрч, орчин үеийн буюу модерн хэв шинжийг угаалгын өрөөнд, хурц тод, шийдэмгий өнгө төрхийг зочдын өрөөнд гэх мэт өнгө аясыг хослуулах боломжтой юм. Тийм ч учраас таны дотоод ертөнцийг эрх чөлөөтэй, сахилгагүй, ямар ч хил хязгааргүйгээр илтгэн харуулж чадах хэв маяг бол Эклектик интерьер дизайн.

Wabi-Sabi Interior Design

Industrial Interior Design

Modern Interior Design

Comments


© 2022 СТУДИО ЛОФТ ХХК

Утас

7717-0550,

8804-4488

Хаяг

​УБ, Сүхбаатар Дүүрэг, 2-р хороо, Шинэ Төгөл Хотхон, Д-1

И-мэйл

bottom of page