Neoclassical Interior Design & Event Hall
- Studio Loft
- Aug 2, 2023
- 2 min read
Updated: Sep 27, 2023
Сонгодог болон орчин үеийн хийцлэлийн хослол Неоклассик хэв маягийг шингээсэн Event Hall-г та бүхэнд танилцуулж байна.
Төлөвлөлт:
Энэхүү хүлээн авалтын танхим нь хурим, копанийн үдэшлэг, хүндэтгэлийн хүлээн авалт, ойн баяр болон бусад бүх төрлийн арга хэмжээнд зориулагдах учир дотоод засал чимэглэл, уур амьсгал нь аль ч нөхцөлд нийцэж байхуйц хэрэгтэй юм. Танхимын хэмжээ болон оролцох хүмүүсийн тоо нь пропорциональ байх ёстой учир хэт том заал эсвэл хэт жижиг заал бус хүмүүсийнхээ тоонд зориулан заалныхаа хэмжээг тохируулах боломжтой хураагддаг ханыг төлөвлөсөн ба 60/80/110 хүний багтаамжтайгаар хуваах эсвэл нэгэн зэрэг 250-300 хүн хүлээн авах боломжтой танхим юм.
Үндсэн заалыг 3 хэсэг хуваах боломжтой хураагддаг ханатай шийдэл
Интерьер дизайны шийдэл:
Неоклассик урсгал нь урлагийн янз бүрийн салбаруудад оршдог ба ялангуяа архитектур, дүрслэх урлаг, уран зохиолын салбарт хамгийн ихээр дурдагддаг. "Неоклассик" гэсэн нэр томьёо нь "шинэ, сэргэсэн" гэсэн утгатай "neo" болон эртний Грек, Ромын урлагийн хэв маягийг илэрхийлдэг "сонгодог" гэсэн үгийн хослолоос гаралтай.
Неоклассик интерьер дизайн нь нэг талаас тансаг чимэглэлд суурилсан сонгодог хэв маягийг энгийнээр илэрхийлэх; нөгөөтээгүүр орчин үеийн дизайны шийдэл ба эмх цэгц, тэгш хэм, тэнцвэрийг хадгалсан элементүүдийг шингээх зэрэг сонгодог болон орчин үеийн хэв маягийн хослолыг нэгэн дор илэрхийлнэ.
Нээлттэй үндсэн заалны шийдэл
Тэгш хэм ба тэнцвэр:
Неоклассик интерьер нь тансаг хээ угалз, нүсэр чимэглэлүүдээс илүү эмх цэгцтэй тэгш хэмтэй загварыг илүүд үздэг учир нумарсан элементүүд зэргийг ашиглахдаа маш нарын боловсруулж тэнцвэрийг хадгалахыг чухалчилдаг. Энэхүү төсөлд бид нумарсан элементүүдийг хаалга, цонхны хүрээ мөн текний арын хана зэрэгт тусгаж гоёлын хүрээ, толь, гэрэл зэрэг нэмэлтээр оруулсан бөгөөд тааз, гэрэлтүүлэг, хана зэргийг тэгш хэмд хуваарилан эмх цэгцтэй нүдэнд тааламжтай байдлаар төлөвлөлт гарган боловсруулсан.
Өнгө аяс:
Неоклассик өнгө нь ихэвчлэн байгалийн, цайвар шаргал ялангуяа төвийг сахисан пастел өнгөнүүдийг хэрэглэдэг. /Цөцгийн шаргал, хөвд ногоон, чулуун цэнхэр гэх мэт/ Цайвар өнгө нь орон зайг саруул том харагдуулж дотоод орчныг илүү сайн мэдэрч хөнгөн, тайван уур амьсгалыг бий болгодог учир хүлээн авалтын танхимд ашиглах нь хамгийн зөв юм. Материалын хувьд Неоклассик загвар нь гантиг, чулуу, мод, торгомсог даавуу зэрэг байгалийн материалыг ашигладаг бөгөөд энэ нь тансаг байдлыг нэмдэг.
Хүлээн авах хэсэг
VIP өрөө























































Comments