top of page

Гал тогооны өрөөг тохижуулахад бидний анхаарах зүйлс

Updated: Sep 27, 2023

Гэр бүлийн хайр, баяр хөөр, аз жаргал дүүрэн мэдрэмжийг хөглөдөг гал тогоо, хооллох хэсгийн төлөвлөлт дээр дараах хэд хэдэн зүйлсийг анхаарч үзээсэй гэж та бүхнээс хүсэж байна.

1.Зохион байгуулалт:

Та өөрийн гэрийн талбайд тохируулан гал тогоогоо төлөвлөх, мөн тэрхүү гал тогоонд хэрэгцээтэй бүхнээ хэрхэн байршуулах вэ? гэдэг нь хамгийн эхэнд бидэнд тулгардаг асуулт юм. Үүнд эхлээд та өөрийн хэв маягт тохируулан гал тогооны ашиглалт, урсгал хөдөлгөөнийг тогтоох ба түүний дагуу хэрэгслүүдийг дарааллаар байрлуулж гал тогоогоо өөрт тохируулан бүтээгээрэй. Жишээ нь:

  1. Хүнсний агуулах

  2. Хуурай хүнс агуулах хэсэг

  3. Аяга таваг ба хоолны хэрэгсэл

  4. Жижиг дагалдах хэрэгсэл ба амтлагч, цай, кофе хэсэг

  5. Хоол, хүнс бэлтгэх тавцан

  6. Өдөр тутам хэрэглэх цахилгаан хэрэгсэл /ус буцалгагч, кофе машин, миксер/

  7. Хүнсний зориулалтын цэвэрлэгээний тавцан / угаалтуур, хогийн сав/

  8. Далд суугдах цахилгаан хэрэгсэл /аяга таваг угаагч, хөргөгч, шарах шүүгээ, богино долгионы зуух/

2.Хадгалах хэсэг:

Үндсэн гал тогооны шүүгээнээс гадна тек нэмэлтээр төлөвлөх нь олон талаар ашигтай байдаг. Ингэхдээ гал тогооны тавилгаас тек хооронд хүн явахад 1200м зайтай байх нь тохиромжтой. Текны хэсэгт угаалтуур, аяга таваг угаагч, хогийн сав, хуурай хүнс хадгалах шүүгээ байрлуулж болох текны тавцан дээр хоол хүнс бэлтгэх, цэвэрлэгээ хийхдээ байшингийн бусад хэсгийг харж, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа үүсгэх боломжтой нээлттэй орон зай бий болдог. Хүнсний агуулах зэрэг нэмэлт өрөө байхгүй бол гал тогооны тавилгыг дээш тааз хүртэл төлөвлөж ашиглалт бага хэрэгслүүдийг дээш байрлуулаарай.

3.Гэрэлтүүлэг:

Гал тогоо, хооллох хэсэгт гэрэлтүүлэг нь хамгийн чухал амт нэмдэг хэрэгсэл юм. Гэрэлтүүлэг нь таны хоолноос авах таашаал, мэдрэмжид нөлөөлж болох ба орчны уур амьсгалыг тайван, дулаахан болгож, хоолны ширээний ард өрнөх халуун дулаан яриа үүсэх мэдрэмжийг хөглөдөг. Тийм ч учраас та хоол бэлтгэх тавцан, шилэн шүүгээ, текны дээд хэсэг, хооллох ширээний дээд болон хажуу талд зэрэг ерөнхий гэрэлтүүлгээс гадна хэд хэдэн гэрлүүдийг төлөвлөж автомат тохируулгатайгаар шийдэж өгөөрэй.

4.Нэмэлт анхаарах зүйлс:

  • Хавтан: Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг учир та хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй E0, E1 хавтангийн стандарт хангасан материалыг сонгоорой.

  • Шал: Мөн гал тогооны шалыг сонгохдоо аюулгүй байдлыг хангасан гулгаж халтирахаас сэргийлсэн байх, шингэн зүйлд тэсвэртэй ус, чийгийн хамгаалалттай, байгалийн тосолгоотой паркетн шал зэрэг маш олон зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай.

  • Тоноглол: Чанартай, бат бөх тоноглол нь таны үйлдлийг хялбарчлах ба тавилгын насжилтыг уртасгах, эвдрэл гэмтэл үүсэхээс сэргийлэх гол хүчин зүйл болдог.


Comments


© 2022 СТУДИО ЛОФТ ХХК

Утас

7717-0550,

8804-4488

Хаяг

​УБ, Сүхбаатар Дүүрэг, 2-р хороо, Шинэ Төгөл Хотхон, Д-1

И-мэйл

bottom of page