Халуун орны амьдралын хэв маяг "Palm Springs" интерьер
- Studio Loft
- Mar 29, 2022
- 2 min read
Updated: May 16, 2022
• Нэр: Springs resort and villa
• Зориулалт: Single House
• Дизайнер: Э. Хатанболд
• Огноо: 2022
• Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Манай компанийн ээлжит нэгэн төсөл болох Богдхан уулын өвөрт, үзэсгэлэнт байгальд сүндэрлэх “Palm Springs resort and villa” төслийн Single House-н архитектур дизайныг та бүхэнд танилцуулж байна. Уг төслийн онцлог нь сэрүүн уулын цэнгэг агаарыг халуун орны амьдралын хэв маягтай хослуулан шингээх юм.

Palm Springs интерьерийн хэв маягт бид халуун дулаан мэдрэмж төрүүлэхүйц дулаахан өнгө, байгалийн шинж чанар агуулсан тавилга чимэглэлүүд, халуун орны ургамал зэрэг таны тав тухыг хангах эргономик болон функционал төлөвлөлтөд анхаарч энэхүү интерьерийг бүтээсэн билээ.
Зочдын өрөө болон гал тогооны хэсэг:
Ажлын өрөө болон коридорын хэсэг:
Өөрийн орчиндоо ногоон байгууламж бүтээх нь танд тайван амгалан мэдрэмж төрүүлэн стрессийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл Palm Springs интерьерт Bismarckia nobilis гэх далдуу мод, Areca palm, Перугийн кактус, алтан баррель кактус зэрэг арчилгаа хийхэд хялбар шүүслэг халуу орны ургамлууд тохирох бөгөөд та эдгээрээс сонгон аль ч тасалгаанд тавихад таны интерьерийн хэв маягийг бүрэн илэрхийлэх боломжтой.
Хооллох хэсэг:
Шалнаас тааз хүртэлх цонхыг ашиглах нь гэрийн агааржуулалтыг дэмжихээс гадна байшин доторх байгалийн гэрлийг нэвтрүүлэн дотор засал чимэглэлийг тодотгон орон зайг нээлттэй, цэлгэр, хөнгөн тухтай харуулна. Мөн шалны хувьд байгалийн тосолгоотой Ter huerne брэндийн цэвэр паркет шал бөгөөд модны тансаг, онцгой байдлыг хадгалж, хүний биед сөрөг нөлөөгүй мөн агаарын чийгшлийн солилцоог дэмждэг давуу талтай.
Мастер унтлагын өрөө:
Унтлагын өрөөнд байгалийн ногоон өнгө оруулж өгснөөр тайвшрал, аюулгүй мэдрэмж, итгэлийг өгдөг. Ингэснээр таны сэтгэл санаа болон бодолыг зөөлрүүлж тэнцвэртэй байдлыг хадгалж бүрэн амраах болно. Мөн байгалийн элементүүдийг шингээсэн тавилга, чимэглэлүүд зэрэг нь хүрээлэн буй орчинтойгоо уялдан таныг сэргээж эрч хүч, урам зориг сэдлийг төрүүлэн ажлын бүтээмж өндөр байхад тань тусална.
Хүүхдийн өрөө:
Хүүхдийн өрөө нь ихэвчлэн жижиг орон зайтай байх нь илбэг байдаг тул өрөөг зөв зохион байгуулалттай төлөвлөн хэрэгцээтэй бүх зүйлсийг багтаах шаардлагтай байдаг. Мөн бага насны хүүхдийн сэтгэл зүйн тогтвортой байдлийг чухалчлах хэрэгтэй байдаг тул өрөөний ерөнхий өнгөний шийдэлд зөөлөн ягаан, цайвар шаргал мод, хөнгөн зөөлөн өдний хээтэй обой зэргийг оруулснаар гэр бүлийн хайр халамж, итгэл найдвар, тайвшрал зэрэг эерэг мэдрэмжийг төрүүлнэ.
Ариун цэврийн өрөө:
Үүдний хэсэг:



































































Comments