Интерьер дизайн бүтээх нь хүн бүрийн онцлогт нийцүүлж хослол урлахтай ижил
- Studio Loft
- Mar 11, 2022
- 2 min read
Updated: Apr 7, 2022
Tropica Duplex
Area 280sqm
Usage: Home Apartment
Date: 2020
Location: Ulaanbaatar, Mongolia

Монголд цөөн хэрэгждэг орон сууцан дахь пентхаусны төслийг та бүхэнд танилцуулах гэж буйдаа туйлын баяртай байна. Учир нь ийм хэмжээний талбайг ухаалаг зохион байгуулж, төлөвлөх нь интерьер дизайнеруудаас чамлахааргүй ур чадвар, бүтээлч сэтгэлгээг шаарддаг гэдгийг мэргэжилтнүүд баталдаг билээ. Ингээд төслийн гүйцэтгэгч, Studio Loft компанийн үүсгэн байгуулагч Г.Билгүүдэйн яриаг хүлээн авна уу.
Сайн байна уу, юун түрүүнд бидэнд уг төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж өгнө үү.
Дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн залуу гэр бүлийн амьдрах сайхан орчныг цогцлоохын тулд ашиглаж болох бүх талбайг ашигтайгаар шийдсэн. Өөрөөр хэлбэл олон төрлийн идэвхтэй үйл ажиллагаатай байхаар орон зайг төлөвлөсөн юм. Захиалагчийн хүсэлтээр халуун орны уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд цагаан өнгийн хайрга болон ногоон байгууламжийг ашигласан.
Таны бодлоор хамгийн онцгой хэсэг аль вэ?
3-р давхар бол миний хувьд энэ төслийн хамгийн онцгой хэсэг. Уг давхрын таазны өндөр 4.5 метр юм. Тиймээс бид хоёр хуваан фитнессийн өрөө, гэрийн кино театр, хаданд авиралтын хана зэргийг бүрдүүлсэн. Энэ хэсгийг гэр бүлээрээ амарч, бясалгал хийх, тайвшрах чухал орон зай гэж харж байгаа.
“Гэрлээр дамжуулан орон зайн мэдрэмжийг өөрчлөх боломжтой.”
Өнгөний сонголт нүдэнд тусахуйц сонирхолтой хоршил үүсгэжээ. Энэ бүх сонголтыг хэрхэн шийдсэн бэ?
Аливаа төсөл цогц байх тусам өрөө хоорондын уялдаа холбоо, тавилга, заслын материалын сонголт нийлэмжтэй болдог. Үүнд дизайнерууд маань чадварлаг ажилласан.
Хийж бүтээсэн төслөө дуусгаад эргэн харахад гуйцэтгэгч талд гайхалтай мэдрэмж төрдөг болов уу. Захиалагчид хүлээлгэж өгөх үеийн мэдрэмжээ хуваалцаж болох уу.
Рендер зураг бэлэн болоход бидний санал болгосон шийдлийг дэмжиж, 100 хувь итгэл хүлээлгэсэнд баяртай байна. Учир нь дизайнерт бүрэн итгэж, шийдлийг нь дэмжих тохиолдол ховор л доо. Ийм хэмжээний орон сууцыг ямар ч дотоод засалгүй “хараар” нь хүлээн авч, иж бүрэн тохижуулж чадсандаа манай хамт олон сэтгэл өндөр байна.
Рендер зураг:























































Comments