"Chinoiserie" буюу Хятадын уламжлалт дизайн
- Studio Loft
- Jul 3, 2023
- 1 min read
Updated: Sep 27, 2023
Хятад үндэсний хоолны соёлыг түгээж буй "MANDARIN CHINESE RESTAURANT"-ийн дотоод интерьер дизайныг та бүхэнд танилцуулж байна. Зүүн Өмнөд Ази болон Хятадын уламжлалт хэв маяг, соёлын илэрхийлэл болсон Chinoiserie дизайнд суурилсан бөгөөд үйлчлүүлэгчдэд тав тух, сэтгэл ханамжийг бүрэн мэдрүүлэх орчныг цогцлоов.
/Угтах хэсэг/
Chinoiserie гэдэг нь франц хэлний chinois, chinoiserie гэх “хятад, уламжлалт хятад” гэсэн үгнээс гаралтай бөгөөд 18-аас 19-р зууны үеэс эхлэн Хятад болон Зүүн Азийн соёл уламжлал, гоёл чимэглэлийн урлаг, архитектур дизайн, театр, уран зохиол зэрэг нь Европ, Зүүн Ази болон бусад улс орнуудийн худалдаа наймаагаар дамжин тархаж улмаар Европ барууны соёл, хэв маягийг хослуулан CHINOISERIE гэх урсгал дэлхий нийтээр дэлгэрсүүлсэн гэж үздэг.
/Үндсэн заал/
“Chinoiserie” дизайн нь тансаг чимэглэл, хээ угалз, хар, алтлаг болон улаан өнгөний хослол, хулс мод, цаасан дэнлүү, ханын цаас, шаазан эдлэл зэрэг Хятадын уламжлалт хэв маягийг агуулна.
/VIP өрөө/
CHINOISERIE тавилга:
Азийн уламжлалт модоор урласан тавилга нь нарийн сийлбэр, хээ угалз, алтлаг өнгийн шигтгээ зэрэг оруулж чамин, тансаг хийцээрээ бусад хэв маягаас ялгардаг. Мөн эдгээр гараар урласан тавилгыг модны шүүс, лак зэргээр бүрснээр илүү удаан эдэлгээтэй болж үнэ цэнэ нь улам ихээр өсдөг.
CHINOISERIE гоёл чимэглэл:
Азийн интерьер дизайнд Вааши цаасаар хийсэн хаалга, цонх, өрөө хоорондын тусгаарлалт нь
түгээмэл бөгөөд ханын цаасыг ихэвчлэн домогт өгүүлэгддэг амьтан, түүхэн сэдэвт уран зургаар чимдэг. Мөн гараар урласан цаасан дэнлүү, шаазан эдлэл зэрэг нь энэхүү интерьерийн салшгүй нэгэн хэсэг юм.
/VIP өрөө/
/VIP өрөө/











































Comments