"Эргономик ажлын байр"-ыг бүрдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Studio Loft
- Jun 14, 2023
- 2 min read
Эргономик гэдэг нь ажлын байрыг ажилчдад зориулах бөгөөд аюулгүй орчин, тав тух, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн орон зайг хэлнэ.

Өнгөрсөн жилүүдэд бид дэлхий нийтээрээ гэрээсээ ажиллах шаардлагатай нөхцөл байдал үүсэж зайнаас ажиллах соёлд суралцсан билээ. Энэ нь бидэнд эргээд 8 цагийн хугацаанд нэг орчинд, нэг ширээний ард удаан хугацаагаар сууж ажиллах нь бие организм болон сэтгэл санааны хувьд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй, тав тухгүй байгаа мэт мэдрэмжийг анзаарахад хүргэсэн.
Харин ажил олгогч компаниуд үүнд зориулан ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэртээ байгаа мэт тав тухтай, тайван орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай болсон бөгөөд үүний нэг нь ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах ба гал тогоо, амралтын өрөө, тоглоомын өрөө, номын сан, утасны бүхээг, ганцаараа ажиллах өрөө зэрэг олон төлөвлөлтүүдийг багтаахыг зорьдог болсон нь тун таатай.
Тэгвэл та "Эргономик ажлын байр"-ыг бүрдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Эргономик гэдэг нь ажлын байрыг ажилчдад зориулах бөгөөд аюулгүй орчин, тав тух, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн орон зайг хэлнэ.
1. Эргономик тавилга
Бид удаан хугацаанд тохиромжгүй байрлалаар сууснаас үүдэн Тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцооны гэмтэлд өртөх нь элбэг байдаг. Үүнд:
Булчингийн холбоос
Мэдрэлийн судал болон судас гэмтэх
Нурууны суулт үүсэх
Хүзүү хөших
Хараа муудах зэрэг шалтгаан болдог.
2. Дотоод орчны уур амьсгал
Эдгээр нь дан ганц тавилгын дизайн бус бусад хүчин зүйлүүд мөн адил хамаарна. Үүнд:
Ажлын байрны температур
Гэрэлтүүлэг
Агаарын чанар
3. Орон зайн төлөвлөлт
Оффисын орчинд хангалттай орон зай байгаа эсэхээс үл хамааран зөв архитектур төлөвлөлтийг боловсруулж чадвал нэмэлтээр олон төрлийн ажлын талбар бүрдүүлэх боломжтой юм.
Нээлттэй шийдэл, дундын оффис /зогсож ажиллах боломжтой ширээ болон зөөлөн сандал зэрэг олон шийдлүүдийг багтаах/
Амралтын өрөө /тоглоомын хэсэг, сунгалт хийх, биеийн чилээгээ гаргах боломжтой орон зай/
Номын сан /төвлөрч суух чимээгүй орчин, багаараа хуралдаж болох тухтай хэсэг/ зэрэг үр бүтээмжтэй ажиллах талбараа өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх.
Дээрх зүйлсийг харгалзан үзэж эргономик ажлын байрыг бий болгосноор компанийн дотоод уур амьсгал, ажлын байрны сэтгэл ханамж, тав тух, үр дүнг нэмэгдүүлэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв та эдгээрийг хэрхэн өөрийн оффисын орон зайн онцлогт зориулж бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн архитектур, интерьер дизайны компанитай хамтран ажиллахыг зөвлөж байна.









































Comments